
“босож” чадахгүй. Түүнийг хөшигний араас алга ташин дэмжих намын “ах нар” байж гэмээнэ ингэж намын даргынхаа томилгоог хуулийн төслөөр нь дамжуулан “дэнчин” болгоё гэж санаандаа багтаасан байх. Засгийн газрын бүтцэд сэлгээ ч орж магадгүй үйлдэл ажиглагдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв дагасан хуулиудын төслийг хэлэлцэж байх үеүдэд хуралдаанд нэг ч удаа суусангүй. Хуралдааны үеэр УИХ-ын 57 гишүүн 52.8 хувиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг нь эсэргүүцэж, танхимаараа алга ташин буцаах үед ч тэр харагдаагүй.
Улсын сангаас гадна Монголбанк тойрсон томилгоог “атгах” хүсэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд өндөр байна. Мөн түүний гаргасан бардам, өөртөө итгэлтэй “дэнчин” нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын давхар дээл нөмрөх далд хүслийнх нь “морийг эмээллэж” өгөв. Үндсэндээ парламентад 2-3 удаа сонгогдсон гишүүд Засгийн газрын гишүүн болж чадаагүйдээ “ундууцаж” хууль батлах эрхээрээ “дэнчин” тавьж эхэллээ. Арга ч үгүй биз, тэд бол Ч.Номин мэтийн “өлгийтэй нялх” гишүүдийн хажууд УИХ-ын Байнгын хорооны дэг, УИХ-ын дэгийн тухай хуулиа мэднэ. Номыг нь сураагүй ч, номхныг нь бол сурчихсан. Гэхдээ бас тэд тийм ч ултай, суурьтай, бяртай, цараатай юу гэвэл эргэлзээтэй. Ёстой л “муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү” гэдгийн адилаар үргэлжилж байна.


