МэдээСонгууль-2024УЛС ТӨРХалуун сэдэв

Ц.Оюунгэрэлийн нам алдарт эхийн одонтой долоон эмэгтэйг нэр дэвшүүлжээ

Ц.Оюунгэрэлийн ИОНН 59 хүнийг нэр дэвшүүлжээ. Ингэхдээ дөрвөн хүнийг жагсаалтад 55 хүнийг тойрогт нэр дэвшүүлсэн байна. Үүнээс хүйсийн хувьд 35 эмэгтэй, 24  эрэгтэй аж.

Тэдний дунд алдарт эхийн одонтой долоон ээжийг нэр дэвшүүлжээ.

  1. Р.Отгончимэг жагсаалтын 3-р дэслэлд
  2. Г.Мөнхцэцэг II тойрогт
  3. Д.Батчимэг IV тойрогт
  4. Н.Наранбаатар V тойрогт
  5. М.Одгэрэл VI тойрогт
  6. Ч.Бямбацэрэн VII тойрогт
  7. П.Баяртүвшин XII тойрогт тус тус нэр дэвшжээ.

Мөн ИОНН-аас инженер, эдийн засагч, хуульч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн Загвар өмсөгч Д.Эрдэнэтуяаг IX тойрог /Баянгол дүүрэгт/, Бодибилдингийн холбооны ерөнхийлөгч Т.Өгөөмөрзаяа, архитекторч З.Туяа нар 10-р тойрог /Сүхбаатар дүүрэгт/ сойж байна. Зурхайч Намсрайн охин уламжлалт анагаах ухааны эмч Эрдэнэсцацрал 5-р тойрогт, Жорлонгоо өөрчилье төслийн  Р.Отгончимэг жагсаалтын дэслэлд багтжээ.

Харин намын дарга Ц.Оюунгэрэл XII тойрог буюу Хан-Уулд өрсөлдөх аж.

У.УЯН

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button