
Шүүхийн шийдвэрийнхнийг хэн шүүх вэ?
Төсвийн байгууллагын ажилтан, багш, эмч нар хөхөө өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүйтэн цемент дээр хүүхэд, өвчтөнөө хаян байж өлсгөлөн жагсаал хийж байхад төрийн байгууллагын дарга сэтэртнүүд тэрбум тэрбумаар нь тансаглах явдал гаарсаар байна.
Улс төрийн тогоо улаассан хэрүүлээр дүүрэн, улстөрчдийн авлига, албан тушаалын алаан хэрээс хэтэрэхтэй зэрэгцэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ сарын эхээр 23 ширхэг Ниссан патрол Y-63 маркын жийп авто машин байгууллагатаа авч жаалсан байх юм.

Яг энэхүү лимитед эдишн загварын саарал өнгөтэй nissan patrol Y63 авто машиныг өмнөх хууль зүйн сайд асанд шууд өгсөн юм байна
Бүр болоогүй эдгээр 23 автомашины 22 нь стандарт ангиллынх бол даргад хаяглагдсан нэг ширхэг нь цөөн тоогоор худалдаанд гаргасан Лимитэд эдишн загварынх гэж байгаа.
Хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын сандал суудал ганхаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус салбарын сайдад томилгдох тухай яригдаж эхлэнгүүт өндөр дүнтэй уг худалдан авалтыг яаруу сандруу хийсэн байгаа юм.


Стандарт ангиллын 22 ширхэг авто машинуудыг харьяа хорих ангийн дарга нартаа авч өгсөн бол нэг ширхэг лимитед эдишн тансаг зэрэглэлийн загвар нь даргад очсон талаар дээр дурдсан билээ.
Энэхүү цоо шинэхэн жийп хөлөглөх болсон дарга нарын тансаглал ингээд зогссонгүй.
Засгийн газраас гадаад томилолтод явахыг хорьчихаад байхад ШШГЕГ ын дарга бригадын генерал А.Нандинболор дэд дарга хурандаа А.Намсаманд , П.Оростогоо нараа дагуулан томилолт нэрээр зугаалгаар явах сурагтай
Үнэн худлыг дэнсэлж, зөв бурууг шүүх ёстой толгой байгууллагууд нь ингэж төрийн үймээн дундуур, түмний зовлонгоор бүрдсэн төсвийн хэдэн төгрөгөөр тансаглаад байгаа нь яавч хэвийн санагдахгүй байна.
Ядаж байхад Дарга, дэд дарга нар нь бүгд Хэнтий нутгаас гаралтай, хуучин Ерөнхий сайдын зүгээс дэмжлэг аван томилогдсон байдаг.
Гэхдээ ШШГЕГ ын дарга нарын тансаглал зөвхөн үүгээр зогсохгүй!!!
үргэлжлэл бий…



