
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Прокуророос хүргүүлжээ АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хэргийн тусгай ангийн авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудаар буруутган, яллагдагчаар татжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан: Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахИх хэмжээний хахууль авахУлс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татах санал ирүүлснийг өнгөрсөн долоо хоногт Прокуророос хянаж, өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.


